- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ
2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 08
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурал 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн Засгийн газрын хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлагийн даргаас бусад удирдах ба гүйцэтгэх албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаалд хамааруулсан 9.1.5. дахь заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан төрийн албан тушаалын ангиллыг нэгбүрчлэн судлан үзэж уг асуудлыг Улсын Их Хурлын 2003 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A