A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 2000 ОНЫ ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн орлогыг 301.007.110.7 мянган төгрөгөөр, зарлагыг 372.532.668.2 мянган төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ