A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 38

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2010 оны улсын төсвийн гүйцэтгэлийн орлогыг 2,488,490.4 мянга /хоёр их наяд дөрвөн зуун наян найман тэрбум дөрвөн зуун ерэн сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр, зарлагыг 2,366,174.0 сая /хоёр их наяд гурван зуун жаран зургаан тэрбум нэг зуун далан дөрвөн сая/ төгрөгөөр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ