A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 44

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоосугай.

2.Монгол Улсад 2009-2012 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

1/ Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

2/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй;

3/ бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй.

3.Монгол Улсад 2009-2012 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн оршин суух байршлыг дор дурдсанаар тогтоосугай:

1/ Улаанбаатар хотод 50-иас дээшгүй;

2/ Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорнод аймагт тус тус 4-өөс дээшгүй;

3/ бусад аймагт 2-оос дээшгүй.

/Гэр бүлээрээ ирсэн цагаач гадаадын иргэдийг хамт байршуулах үүднээс энэ тогтоолын 3 дахь заалтын хязгаарлалтыг тэдгээрт хамааруулахгүй байж болно./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ