A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 81

Төрийн ордон, Улаанбаатар хот

М.ЭНХБОЛДЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН