A

A

A

Бүлэг: 1979

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 1

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн даргын албан тушаалын сарын цалинг аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адилтган тогтоосугай.

2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 10 хувиар тогтоож 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай. /Энэ зүйлийг 2007 оны 73 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3.Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалын сарын цалин болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг тухайн орон нутгийн онцлог, нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээг харгалзан тогтоох;

2/аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үйлчилж байхаар зохион байгуулах.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ