A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 45

Төрийн ордон. Улаанбаатар хот

НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 65 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 5273400 /таван сая хоёр зуун далан гурван мянга дөрвөн зуун/ төгрөгөөр тогтоож, уг зардлыг Засгийн газрын хуваарилагдаагүй хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

2. Энэ тогтоолыг 2005 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ