A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ОРОН НУТГААС ТАВЬСАН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 31

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийгУлсын Их Хурлын дор дурдсан Байнгын хороо, харъяа байгууллагад даалгасугай:

1/Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыншинжлэх ухаан, эрхзүйн тайлбар гаргах ажлыг энэ онд багтаан;

-хуулийн төсөл боловсруулах, өргөн барих тухай хуулийнтөсөл боловсруулах ажлыг энэ оны 4 дүгээр сард багтаан;

-согтууралт, хээлхахууль авах, албан тушаалаа урвуулан ашиглах, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэгт татан оролуулах явдалтай тэмцэх талаарх хууль тогтоомжийн биелэлтийг шалгуулах ажлыг энэ оны эхний хагаст багтаан холбогдох Байнгын хороодтой хамтран тус тус зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороо /С.Төмөр/-нд;

2/нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тамгын газрын ажилтнуудыг бэлтгэх, давтан сургах, арга зүйн удирдлагаар хангах талаар авах арга хэмжээг энэ оны 4 дүгээр сард багтаан тодорхойлох, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтуудын хэрэгжилтийг судлан үзэж, үүний дагуу авах арга хэмжээний тухай саналаа Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганд танилцуулахыг Хурал, захиргааны байнгын хороо /Д.Дашцэдэн/-нд;

3/өмч хувьчлалын ажил эхлэхээс өмнө хөдөө аж ахуйн байгууллагын авсан богино хугацаатай зээлийн өрийн асуудлыг судлан үзэж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулж, энэ оны 4 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо /А.Базархүү/, Монголбанк / Д.Моломжамц/-нд;

2.Улсын Их Хурлаас батлан гаргасан зарим хуулийг тусгай товхимол болгон хэвлүүлж байхыг Улсын Их Хурлын Тамгын газар /Н.Ринчиндорж/-т даалгасугай.

3.Цаг агаарын онц хүндрэлтэй аймгуудын талаар болон орон нутгийн байгууллага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг судлан үзэж зайлшгүй шаардлагатай арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /П.Жасрай/-т даалгасугай.

4.Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, дүнг Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганд танилцуулахыг Улсын Их Хурлын дэд дарга /Ж.Гомобжав/-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ