A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 52

Төрийн ордон, Улаанбаатар хот

ОНЦ БАЙДАЛ ТОГТООХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт, Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Онц байдал тогтоох тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 194 дүгээр зарлигийг баталсугай.

2. Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН