A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 20

Төрийн ордон, Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Дашдондовын Баярсайханыг, орон тооны гишүүнээр Гаравдэмбэрэлийн Хэрлэн, Базархүүгийн Даажамба, орон тооны бус гишүүнээр Балганы Батбаяр, Даваагийн Ганбаяр, Бядрангийн Лхагвасүрэн, Лувсандагвын Энхтайван нарыг тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ