A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 43

Төрийн ордон, Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг чөлөөлөх тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Наваансамдангийн Ганбямбыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ