A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 10

Төрийн ордон. Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ТҮҮНИЙ ДЭРГЭДЭХ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2, 29.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Дашдоржийн Бадраа, орон тооны гишүүнээр Бадрахын Шаравсамбуу, Даш-Онолтын Дүгэржав, орон тооны бус гишүүнээр Наваансамдангийн Ганбямба, Батаагийн Ганболд, Бядрангийн Лхагвасүрэн, Дондийн Цэрэнжамц нарыг тус тус томилсугай.

2.Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн даргаар Рэгзээгийн Амарсайхан, гишүүнээр Отгонсүрэнгийн Батчулуун, Лувсандоржийн Дашдорж, Лайлангийн Тунгалаг, Гаравдэмбэрэлийн Хэрлэн нарыг тус тус томилсугай.

3.Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ