A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 39

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Тaтвaрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Татварын ерөнхий хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэн татварын харилцааг зохицуулж буй холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/ Засгийн газар, яам, агентлагуудаас гаргасан холбогдох шийдвэрийг 2008 оны 8 дугаар сарын 1-ний дотор Татварын ерөнхий хуультай уялдуулан өөрчлөх;

3/ Үндэсний татварын албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх;

4/ Цахим тaтвaрын aлбыг бий болгон хөгжүүлэх, татварын албаны мэдээллийн тогтолцоог шинэчлэх, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН