A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 7 сарын 7 өдөр

Дугаар 46

Төрийн ордон. Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

¹ Бүлэг барааны бичиглэл Улсын хилээр нэвтрэх ялгаа
3 Хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүн Гаргах

2. Энэ тогтоолыг 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ