A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 02

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай дараахь заалт, дэд заалт нэмсүгэй:

1/ 1 дэх заалтын 5 дахь дэд заалт:

"5/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль сурталчлах болон бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, судлахтай холбогдсон зардлыг тухайн оны төсөвт батлагдсан хэмжээгээр Улсын Их Хурлын гишүүний төсөвт хуваарилан, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга зарцуулна."

2/ 5 дахь заалт:

"5.Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслахын болон бие төлөөлөгч-туслахын албан тушаалын сарын цалинг тухайн оны төсөвт батлагдсан хэмжээгээр хуваарилан, төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ болон Улсын Их Хурлын гишүүдийн саналыг харгалзан Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.".

2."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын, мөн тогтоолын 2 дахь заалтын "Байнгын хорооны даргад" гэсний дараа "болон намын бүлгийн ахлагчид" гэж тус тус нэмсүгэй.

3."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 5-7 дахь заалтын дугаарыг "6-8" болгон тус тус өөрчилсүгэй.

4."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтын "үйл ажиллагааныхаа талаар тойргийн сонгогчид, олон нийтэд мэдээлэх, сурталчлах, зайлшгүй шаардлагатай бусад мэдээлэл цуглуулах, зарим" гэснийг хассугай.

5."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам"-д дор дурдсан агуулгатай дараахь заалт, дэд заалт нэмсүгэй:

1/ Журмын 1.2.9 дэх дэд заалт:

"1.2.9.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль сурталчлах, бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, судлахтай холбогдсон зардал;"

2/ Журмын 3.10, 3.11 дэх заалт:

"3.10.Гишүүн энэ журмын 1.2.9-д заасан төсөвт зардлыг зориулалтын дагуу зарцуулах төсөв, төлөвлөгөөг боловсруулан санхүүжилтийг авах бөгөөд түүний гүйцэтгэлийн талаархи тайлан, тооцоог гарган, холбогдох баримтаар баталгаажуулж Тамгын газрын Санхүү, аж ахуй, үйлчилгээний хэлтэстэй тухай бүр тооцоо хийнэ.

3.11.Гишүүн гадаад, дотоодод албан томилолтоор ажилласан хугацаанд хотын дотор хэрэглэх унааны зардлын хэмнэлтийг давхардуулж олгохгүй.".

6."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам"-ын 1.2.7 дахь дэд заалтын "орон тооны туслахын зардал" гэснийг "зөвлөх, туслахын болон бие төлөөлөгч-туслахын зардал" гэж, мөн журмын 3.8.1, 3.8.2 дахь дэд заалтын "300" гэснийг "500" гэж, мөн журмын 1.2.9 дэх дэд заалтын дугаарыг "1.2.10", 3.10 дахь заалтын дугаарыг "3.12" болгон тус тус өөрчилсүгэй.

7."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам"-ын 1.4.8 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

8.Энэ тогтоолыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ