A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 15

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2008 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2008 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтоосугай:

1/Монгол Улсын 2009 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай;

2/Монгол Улсын 2007 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай;

3/Улсын нийгэм, эдийн засгийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаархи сонгуулийн өмнөх мэдэгдэл;

4/Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай, зардлын хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;

5/Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Төсвийн байгууллагын удирдага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл;

7/Төсвийн тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/;

8/Үндсэний их баяр наадмын тухай /шинэчилсэн найруулга/, Үндэсний их баяр наадмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төсөл;

9/Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Агаарын төлбөрийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/бусад

2.Улсын Их Хурлын 2007 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд байгаа дараахь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2008 оны хаврын ээлжит чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтоосугай:

1/Гаалийн тухай, Гаалийн тарифын тухай хуулиудийн төсөл /шинэчилсэн найруулга/;

2/Монгол Улсын татварын ерөнхий хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох хуулийн төсөл;

3/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Хадгаламжийн даатгалын тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл;

5/Хадгаламж зээлийн хоршооны тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Ашигт малтмал эрх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарласан экологийн ногоон бүсийн тухай хуулийн төсөл;

7/Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл;

8/Нийгмийн хөгжилд хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог дэмжих талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

10/Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

11/Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээний дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

3.Энэ тогтоолын 2 дахь хэсэгт зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг энэ хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоосугай.

4.Улсын Их Хурлын 2008 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар, Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН