A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 50

Төрийн ордон. Улаанбаатар хот

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2005 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2005 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/ Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2006 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн төсөл;

5/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

6/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төсөл;

7/ Улсын нөөцийн тухай хуулийн төсөл;

8/ Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;

9/ Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/ Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11/ Жижиг, дунд үйлдвэрийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12/ Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

14/ Авилгалын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Yл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олборлон боловсруулж байгаа зарим төрлийн ашигт малтмалд ногдуулах экспортын болон гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуулийн төслүүд;

18/ Төрийн аудитын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Компанийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

19/ Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

20/ Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

21/ Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

22/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн төсөл.

2. Дор дурдсан хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлбэл ээлжит чуулганаар хэлэлцэхээр тогтсугай:

1/ Мэдээллийн технологитой холбогдсон багц хуулийн төсөл;

2/ Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл;

3/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4/ Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/ Эмийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/ Байгаль орчны багц хуулийн төслүүд;

7/ Лизингийн тухай хуулийн төсөл;

8/ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийн төсөл;

9/ Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/ Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/ Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/ Боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/ Хувийн шадар хамгаалалтын тухай хуулийн төсөл;

14/ Төмөр замын тухай хуулийн төсөл;

15/ Албан бус хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

16/ Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд;

17/ Бусад.

3.Улсын Их Хурлын 2005 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/, Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Н.Лувсанжав/-т тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ