A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2003 ОНЫ 38 ДУГААР ТОГТООЛЫН ЗААЛТАД ТАВЬСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ТУХАЙ

2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 40

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Их Хурал 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 38 дугаар тогтоолын 2 дахь заалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР