A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ 58 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 60

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний "16.Мэдээлэл, судалгааны газар" гэснийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР