A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ 41 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Yндэсний хөтөлбөр, Yндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1.Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих Yндэсний Зөвлөлийн гишүүнд "Хууль зүй, дотоод хэргийн сайд" гэж нэмсүгэй.

2."Зөвлөлийн нарийн бичгийн дарга: -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга" гэснийг "Зөвлөлийн нарийн бичгийн дарга орон тооны байна" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ