A

A

A

Бүлэг: 1979

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 50

Төрийн ордон, Улаанбаатар хот

Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойн медаль бий болгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойн медаль бий болгосугай.

2.Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойн медалийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтаар, уг медалийг олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ