A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар120

Улаанбаатар хот

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 1, "Авлигын эсрэг хууль"-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Авлигатай тэмцэх газрын дэргэдэх "Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр.Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 195 тоот зарлигаар батлагдсан "Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ