A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1992 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох нь:

1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6, 7 дугаар зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрийн байдлыг мэдээлэл, геодези, зураг зүйн талаар баримтжуулах төслийг үндсэнд нь зөвшөөрч түүнийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж ажилласугай;

2.Төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч Л.Гэндэнбаатарыг томилж төслийг 1994 онд багтаан гүйцэтгэсүгэй;

3.Ажлын хэсэгт төслийг хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангах арга хэмжээ авч байхыг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар /н.Баатар/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ