A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХИЛИЙН ЗААГ ТОГТООХ ТУХАЙ

1996 оны 11дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 66

"Алтанбулаг" эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажлыг эхлэх үүднээс Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

"Алтанбулаг" эдийн засаг, худалдааны чөлөөт бүс нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор 500 га талбай бүхий газар нутагтай байхаар тогтоож, хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

/УИХ-ын 2003 оны 15 дугаар тогтоолоор хавсралтыг хүчингүйд тооцсон/