A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХОТЫН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 55

Хэнтий аймгийн иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Хэрлэн хотын захирагч, оршин суугчдын санал хүсэлтийг харгалзан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Хэрлэн" хотын нэрийг "Бор-Өндөр" гэж өөрчлөн нэрлэсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ