A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 56

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын хугацаанд багтаан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албыг орон тоо, төсөв, хөрөнгийн хамт Хууль зүйн яаманд шилжүүлэхийг Улсын дээд шүүх /Д.Дэмбэрэлцэрэн/-д даалгасугай.

2.Шүүгчийн ёс зүйн хэм хэмжэний тухай дүрмийг 1997 оны эхний хагаст багтаан гаргахыг Шүүхийн ерөнхий зөвлөл /Ж.Амарсанаа/-д даалгасугай.

ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ