A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 39

Төрийн ордон. Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ ТУХАЙ

Шүүхийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын гишүүн Цэрэнхүүгийн Шаравдоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээс чөлөөлсүгэй.

2. Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргилыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ