A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 53

Төрийн ордон. Улаанбаатар хот

ШҮҮГЧИД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шүүгчид зэрэг дэв олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийн дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 04

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шүүгчид олгох докторын зэргийн нэмэгдлийг шүүгчийн албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоол, "Шүүгчид зэрэг дэв олгох тухай" Улсын Их Хурлын 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР