- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 46
Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан
АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙН
ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 28.2.1, 28.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын сарын цалингийн 30 хувиар тогтоож, 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох тухай" Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A