A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2008 ОНЫ 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ


2008 оны 04 сарын 10 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 20



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.”Улсын ерөнхий прокуророос Улсын Их Хуралд оруулсан саналыг хэлэлцсэн тухай” Улсын Их Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.


2.Энэ тогтоолыг батлагдсан өдөр буюу 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН