A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 32

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2008 ОНЫ 08 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2 дахь хэсэгт "шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй" гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй" гэснийг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2008 оны 11 дүгээр сарын 13 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ