A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ

2000 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 41

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүн Дашдоржийн Дэмбэрэлцэрэн Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн тул түүний бүрэн эрхийг Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн гартал түр түдгэлзүүлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ