A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2001 ОНЫ 02 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ


2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 18



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


Захиргааны хариуцлагын тухай, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн "баривчлах" гэсэн ойлголт нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13-д байгаа "...хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно... " гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.


                              МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                             С.ТӨМӨР-ОЧИР