A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 270

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний дагуу ТУШААХ нь:

1."Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмыг биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Чойжанцанд даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 325 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай

САЙД Ц.НЯМДОРЖ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2092 дугаарт бүртгэв.