A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018 оны А/130 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018 оны А/130 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 311 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Улсын Ерөнхий прокурортой зөвшилцсөний дагуу ТУШААХ нь:

1."Албадан эмчлэх эмнэлгийн хамгаалалтын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирт даалгасугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 7 дугаар сарын 3-ний өдөр

Дугаар А/130

Улаанбаатар хот

ЗАРИМ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Хуулиар эрх олгосон заалт нь хүчингүй болсон тул Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Албадан эмчлэх эмнэлгийн хамгаалалтын журам батлах тухай" 2002 оны 311 дүгээр, "Хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтны засрал хүмүүжилд хяналт тавих журам батлах тухай" 2001 оны 2 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д даалгасугай.

САЙД Ц.НЯМДОРЖ