A

A

A

Бүлэг: 1979
ЭМС-ын 2010 оны 431-р тушаалаар хүчингүй 

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад шинээр бүтээгдсэн эмийг баталгаажуулах журам/


2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 86



Шинээр бүтээгдсэн эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын “Эмийн тухай” хуулийн 18.1 дэх хэсгийн үндэслэн ТУШААХ нь:


1. “Монгол Улсад шинээр бүтээгдсэн эмийг баталгаажуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.


2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо /Ц.Содномпил/, Хүний эмийн салбар зөвлөл /Т.Эрхэмбаатар/, Эрүүл мэндийн стандартчиллын техникийн хороо /Б.Баярт/-д даалгасугай.


3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/303 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.


                                                                САЙД                      П.НЯМДАВАА


                                2004 оны 5 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 2461 дүгээрт бүртгэсэн