A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Магистр, доктор /Ph.D/-ын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам/

Хэвлэх

1999 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 286

Сайдын зөвлөлийн 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Магистр, доктор /Ph.D/-ын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1995 оны 245 тоот тушаалаар баталсан "Монгол Улсын дээд боловсролын зэрэг олгох журам", Гэгээрлийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар баталсан "Магистр, доктор /Ph.D/-ын зэргийн сургалт явуулахад баримтлах нийтлэг журам"-уудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн магистр, доктор /Ph.D/-ын сургалтын журмыг 2000 оны 1 дүгээр сард багтаан боловсруулан баталж мөрдөхийг магистр, докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий их сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосугай.

САЙД А.БАТТӨР

2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 1515 дугаарт бүртгэсэн.