A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам батлах тухай /ХХААХҮС, ХЗДХС-ын хамтарсан 2016 оны А-69,А/116 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС, ХЗДХС-ын хамтарсан 2016 оны А-69,А/116 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дугаар 10/6 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн 5.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Индексжүүлсэн малд хөтлөх бүртгэлийн маягт"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулж үр дүнг тооцож ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгад үүрэг болгосугай.

3. Энэ журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Я.Содбаатар/, Цагдаагийн ерөнхий газар /Д.Сандаг-Очир /-т даалгасугай.

4. "Бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамааруулах журам"-ыг 2010 оны 03 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсүгэй.

5. Энэ журам гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан "Бод малыг индексжүүлсэн тамга, дугаарын сүлжээнд хамруулах тухай" 2005 оны 175/193 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А-69, А/116

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Улаанбаатар хот

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 дүгээр тушаалаар баталсан "Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай журам"-тай зөрчилдөж байх тул "Журам батлах тухай" Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн, үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 10/06 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Б.Батцэцэг/-т даалгасугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ