A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2010 оны 361 дүгээр тушаалд/- БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2010 оны 361 дүгээр тушаалд/

2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 118

Бага, дунд боловсролын тухай хуулийн 9.1; 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам, загвар, заавар батлах тухай" 2010 оны 361 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, дүгнэх журам"-ын 5.2 дахь заалтын ". . . Боловсрол, соёлын газар" гэснийг "Боловсролын соёлын газар арга зүй, зөвлөмжөөр хангаж, сургууль" гэж; 5.3 дахь заалтын ". . . Боловсрол, соёлын газар" гэснийг "сургууль" гэж; 5.5 дахь заалтын VIII ангийн шалгалтын агуулгын 1 дүгээрт "Орос хэл" гэснийг "Орос хэл-гадаад хэл" гэж; 6.2 дахь заалтын ".

. . Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид яам гэх), түүний эрх олгосон байгууллага (цаашид "Боловсролын үнэлгээний төв" гэх)" гэснийг "сургууль" гэж; 6.7 дахь заалтын ". . . Боловсролын үнэлгээний төв" гэснийг "сургууль" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Журам, загвар, заавар батлах тухай" 2010 оны 361 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, дүгнэх журам"-ын 6.3 дахь заалтыг "6.3 Төгсөх шалгалтыг зохион байгуулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон төгсөх шалгалтын комисс, шалгалтын дүнд хяналт- шинжилгээ хийх, шалгалтын мэдээ, материалыг түүнд хийсэн хяналт-шинжилгээний хамт Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх ажлыг Боловсрол, соёлын газрын даргын тушаалаар томилогдсон комисс гүйцэтгэнэ." гэж өөрчлөн найруулсугай.

САЙД Ё.ОТГОНБАЯР

Улсын бүртгэлд 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3242 дугаарт бүртгэсэн

БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн