A

A

A

Бүлэг: 1979
ЗТХБсайдын 2009 оны 249 дүгээр тушаалаар хүчингүй

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих орон сууцны санхүүжилтийн МОН-1847 төслийн зээлийн үйл ажиллагааны журам/


2003 оны 02 дугаар сарын 26 -ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 52/37



Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан "Орон сууцны санхүүжилтийн төсөл" МОН-1847 зээлийн гэрээг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. "Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих орон сууцны санхүүжилтийн МОН-1847 төслийн зээлийн үйл ажиллагааны журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, Улсын болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагын зээлийн өргөдлийн маягт-А1, барилгын жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын зээлийн оргөдлийн маягт-А2, иргэдийн зээлийн өргөдлийн маягт- АЗ-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Орон сууцны санхүүжилтийн төслийн зээл олгох үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг улирал тутам мэдээлж байхыг төслийн удирдах нэгж /Ц.Энхбаяр/-д үүрэг болгосугай.


3. Орон сууцны санхүүжилтийн төслийн үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газар (С.Ганболд), Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар (Ц.Даваасүрэн), Дэд бүтцийн яамны Барилга, хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газар (И.Сүрэнбаяр)-т даалгасугай.


САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН                                               ДЭД БҮТЦИЙН  САЙД Б.ЖИГЖИД 


Улсын бүртгэлд 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2293 дугаарт бүртгэсэн