A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС, СС-ын 2017-А/114,141 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС, СС-ын 2017-А/114,141 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

Улсын нэгдсэн бүртгэлийн 2010 оны 9 дүгээр

сарын 6-ны өдрийн 3187 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙД, САНГИЙН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2010 оны 6 дугаар Улаанбаатар

сарын 18-ны өдөр Дугаар 110/137 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шинжилгээний тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Эдийн засгийн шинжилгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (Ч. Алтанхишиг), аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Санхүү, эдийн засгийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2002 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн №173/155 тоот тушаал, "Заавар шинэчлэн батлах тухай" Сангийн сайдын 2002 оны 167 дугаар тушаал, "Магадлагааны ажлын нэг цагт ноогдох өртөг тогтоох тухай" Сангийн сайдын 2003 оны 325 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.