A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС, ХХААХҮС, БХС-ын хамтарсан2018 оны А/82,А-78,А/132 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС, ХХААХҮС, БХС-ын хамтарсан2018 оны А/82,А-78,А/132 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ХҮНС,

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, БАТЛАН ХАМГААЛАХЫН

САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дугаар81/A/39/118 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 5, Засгийн газрын 2001 оны 31 дүгээр тогтоолын 14 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуулах журам"-ыг 1 дүгээр, "Улсын хил нэвтэрсэн алдуул малын хөдөлгөөнийг зохицуулах орон нутгийн салбар комиссын бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Салбар комиссуудыг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж, алдуул малын хөдөлгөөнийг зохицуулж байгаа байдалд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газар /хошууч генерал П.Сүндэв/, Улсын мэргэжлийн хяналтын газар /Д.Батбаатар/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 430, Хилийн цэргийн удирдах газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 981 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.