A

A

A

Бүлэг: 1979

/ХНХС-ын 2018 ны А/91-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 26

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2003 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын төвүүдийг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэнд тулгуурласан сургалт, санхүүгийн шинэ хэлбэрийг туршин нэвтрүүлэх" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.Эрхийн бичгээр Мэргэжлийн түр сургалтыг зохион байгуулах журам-ыг нэгдүгээр хавсралтаар, Эрхийн бичгийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Эрхийн бичгээр Мэргэжлийн түр сургалтыг зохион байгуулах журам-ыг нийслэл, аймгийн хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хөдөлмөр эрхлэлтийн газар (Д.Жанцан)-т даалгасугай.

3.Мэргэжлийн түр сургалтыг эрхийн бичгээр зохион байгуулах журам-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сургалтын эрхийн бичгийн болон хэвлүүлэх зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхийг Хөдөлмөр эрхлэлтийн газар (Д.Жанцан)-т зөвшөөрсүгэй.

4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж хэрэгжилийн байдлыг 2003 оны IY улиралд Сайдын зөвлөлд танилцуулахыг Хөдөлмөрийн газар (Н.Аюуш)-т үүрэг болгосугай.