A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2003 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 54 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч нарт нэг удаагийн тэтгэмж олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай"

2.Энэ журмыг 2003 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Чойжанцанд даалгасугай.

3.Уг тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хууль зүйн сайдын 1994 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 43 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1997 дугаарт бүртгэв.