A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗС, ЭМСС-ын хамтарсан 2015-10-15-ны А/234, 415 тоот тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗС, ЭМСС-ын хамтарсан 2015-10-15-ны А/234, 415 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2002 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 31-ний өдөр Дугаар 313/316 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай" Монгол Улсын хуулийн 114 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тушаалыг 2003 оны 1 сарын 15-наас эхлэн даган мөрдөж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/, клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал, дарга нарт даалгасуай.

3.Уг тушаал батлагдсантай холбогдуулан Хоригдол өвчтөнүүдийг эмчлэх тахир дутуугийн зэрэг тогтоох, хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, ял хойшлуулах өвчний жагсаалт батлах тухай" Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 8 сарын 20-ны өдрийн 203/А-281 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар А/05/10

Улаанбаатар хот

ЖУРМЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 313/316 дугаар тушаалаар баталсан "Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам"-ын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно" гэсэн заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаалыг 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /дарга, хурандаа Д.Ядамдорж/, клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал, дарга нарт даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.УДВАЛ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3359 дугаарт бүртгэв.