A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан анг
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2011 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар А-63/67

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд түүнээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба /Б.Болдбаатар/, Агаарын чанарын мэргэжлийн алба /С.Энхтүвшин/-нд тус тус үүрэг болгосугай./Энэ хэсгийг БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар хүчингүй болгосон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Л.ГАНСҮХ

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАТТУЛГА

/ БОАЖС, ЗТХС-ын 2016 оны А/151/124-р хамтарсан тушаалаар нэмэлт өөрчлөлт орсныг тусгав./

Улсын бүртгэлд 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3228 дугаарт бүртгэв.