A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ - Сангийн сайдын 2007 оны 161 дугаар тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ, ОРОН ТОО БАТЛАХ ТУХАЙ

1997 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 251/302

Улаанбаатар хот

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 179 дугаар тогтоолын 3, 5 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Их, дээд сургууль, коллежид дипломын болон бакалаврын боловсрол эзэмшигчдэд тодорхой нөхцөлөөр сургалтын төлбөрийн зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, үнэ төлбөргүй сургах ажиллагаа эрхэлсэн Сургалтын төрийн санг Гэгээрлийн яамны харъяанд ажиллуулсугай.

2. Сургалтын төрийн сангийн ажиллах журмыг хавсралтын ёсоор баталсугай.

3. Сургалтын төрийн сангийн захиргааны орон тоог дөрвөн нэгжээр тогтоож, ажилтнуудын албан тушаалын цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээнд хамааруулж, зохих нэмэгдэл, нөхвөрийг тогтоосон журмаар олгож байсугай.

4. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /C. Алтангэрэл/, Төсвийн бодлогын газар /Л.Дашдорж/-т даалгах нь:

а) Сургалтын төрийн санд эргэж төлөгдөх зээл, хүүгийн төлбөр болон төсвийн санхүүжилтийг зохих журмын дагуу төлөвлөн шаардагдах эх үүсвэрийг жил бүрийн төвлөрсөн төсөвт тусган, хуваарийн дагуу санхүүжилтийг олгож байсугай.

б/ Сургалтын төрийн сангийн үйл ажиллагааг салбарын бодлого чиглэлтэй нийцүүлэхийн хамт түүний ажиллах журмын биелэлтэд хяналт тавьж ажилсугай.

ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ

САНГИЙН САЙД П.ЦАГААН

1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 1217 дугаарт бүртгэсэн