A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫН ТУХАЙ /Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫН ТУХАЙ

2011 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг."Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм" (ЭХН-8-81-03-2011)-ыг нэгдүгээр, "Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм. Хоёрдугаар хэсэг" (ЭХН-8-81-04-2011)-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. /ЭХС-ын 2023 оны А/133 дугаар тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/

Хоёр.2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм"-ыг 5 жилийн хугацаанд, "Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм"-ыг хугацаа заалгүйгээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын дарга, захирлуудад үүрэг болгосугай.

Гурав.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ЭХБГ-ын дарга Т.Цэрэнпүрэв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЭХГ-ын дарга Ц.Баярбаатар нарт даалгасугай.

Дөрөв."Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм" батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2003 оны 232 дугаар тушаалаар батлагдсан "Эрчим хүчний химийн туршилт тохируулга, шинжилгээний ажлын үнэлгээ"-г хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ЗОРИГТ

Улсын бүртгэлд 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3267 дугаарт бүртгэсэн.