A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50.0 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган батлахад Төсвийн тухай хуулийн 22.6.4 дэх заалт, 29.4 дэх хэсэг, 33.2.6 дахь заалтыг тус тус хамааруулахгүй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөрөнгийг 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын дүнд багтаан, төсвийн нийт хөрөнгө оруулалтын 5 хувиас хэтрэхгүй байхаар Ерөнхий сайдын төсвийн багцад нэгдсэн дүнгээр нь зориулалт, чиглэлийг заасан жагсаалтаар тусгана.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2013 оны 1 дүгээр улиралд багтаан төсөл, арга хэмжээ бүрээр төсөвт өртөг, санхүүжилтийн хэмжээг батална.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД