A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 

 2012 оны 09 сарын 18 өдөр                         Дугаар  35                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

   

Олон нийтийн радио, телевизийн

Yндэсний зөвлөлийн гишүүнээс

чөлөөлөх, гишүүнээр  томилох тухай

 

            Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

            1.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Лувсангийн Болд, Мархаахүүгийн Буянбадрах, Очирхуягийн Мөнгөнтуул, Нямжавын Содномдорж, Лувсансамбуугийн Төмөрбаатар, Готовын Цэрэнпүрэв, Хайдавын Чилаажав, Ойдовын Эрдэнэ-Өлзий нарыг тус тус  чөлөөлсүгэй.

 

2.Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Алений Арман, Дамбийн Гоошоохүү, Аюушийн Мөнхбат, Содномпилийн Мягмар, Лувсангийн Пүрэвдорж, Догмидын Сосорбарам, Бямбажавын Цэнддоо нарыг тус тус  томилсугай.

 

            3.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                               З.ЭНХБОЛД